2013년 5월 20일 월요일

УКРАИН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА


Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу 2013-2014 оны хичээлийн жилд Украин улсын их, дээд сургуульд Засгийн газрын тэтгэлгээр 20 бакалавр, 5 докторант суралцуулах тул Украин улсад суралцахыг хүсэгчдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.  

Мэргэжил:
Бакалаврын түвшинд уул уурхай (5), цөмийн эрчим хүч (5), хэмжил зүй (2), нисэхийн техник (2), авто зам (2), гүүрэн болон туннелийн байгууламж (2), тээвэр зохион байгуулалт (2)-ын чиглэлээр, докторантурт техникийн ухаан (3), байгалийн ухаан (2)-ы чиглэлээр суралцуулна. 
Бүртгэл:
Тус сургуулийн 1, 2 дугаар ангид дээрх мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд өөрийн сурч байгаа мэргэжлийн дагуу сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй. Дүнгийн хуулбараа бүртгэлийн хураамж 5000 төгрөгийг 2013 оны 5 дугаар сарын 27-ны 11 цаг хүртэл Гадаад хамтын ажиллагааны албанд бүртгэж байна.
Докторантурын сургалтад 3,0-аас доошгүй голч дүнтэй магистрын зэрэгтэй, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай 40 хүртэлх насны Монгол Улсын иргэд хамрагдах эрхтэй. Суралцахыг хүсэгчид нь иргэний үнэмлэх, бакалавр болон магистрын диплом, дүнгийн жагсаалт зэрэг бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, ажил байдлын тодорхойлолт зэрэг бичиг баримтыг бүрдүүлнэ. Бүртгэлийг 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 10.00-16.00 цагт  БШУЯ-ны 118 дугаар өрөөнд хийнэ. Шалгалтын хураамж 10000 төгрөг.
Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу гадаадын аль нэг оронд суралцуулах сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн орны Засгийн газрын тэтгэлэгт нэр дэвшсэн бол бүртгэхгүй.  
Сонгон шалгаруулалт:
Сонгон шалгаруулалт нь мэргэжлийн шалгалт, орос хэлний шалгалт гэсэн хоёр үе шаттай байна. Мэргэжлийн шалгалт нь математик, химийн шалгалт байх бөгөөд бүртгэлийн үед шалгуулагчийн суралцах мэргэжлийн чиглэлээс хамаарч сонгоно. Шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шалгалтанд иргэний үнэмлэхгүй хүнийг оруулахгүй. 

Математикийн шалгалтыг 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 10.00 цагт авч, дүнг дараа өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт байрлуулна. Математикийн шалгалтад 60 ба түүнээс дээш оноо авсан хүмүүс орос хэлний шалгалт өгнө. Орос хэлний шалгалтыг 2013 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 15.00 цагт авна Орос хэлний шалгалтын дүн болон нэгдсэн дүнг 2013 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт байрлуулна.

Мэргэжлийн чиглэл тус бүрээр математикийн болон орос хэлний шалгалт тус бүрд 60 хувиас дээш оноо авсан шалгуулагчийн 2 шалгалтын нийлбэр онооны дарааллаар жагсааж, тухайн мэргэжлийн чиглэлээр зарлагдсан хяналтын тоонд багтсан оролцогчдыг Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар сонгоно. 

Докторантурт суралцахаар бүртгүүлсэн хүмүүсийн бичиг баримтад үнэлгээ өгч дүнг 2013 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт мэдээлнэ. Шаардлагатай тохиолдолд оролцогчтой  ярилцлага зохион байгуулна. 

Тэтгэлэгт хамрагдахаар шалгарсан хүмүүсийг Украин улсын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргана. 

Тэтгэлэгт хамрагдагч нь Украинд очиод Орос хэлний бэлтгэлд суралцах шаардлагатай бол сургалтын төлбөр /1800-2300 ам.доллар/-ийг суралцагч өөрөө хариуцна. Үндсэн ангид суралцахад Украины тал сургалтын төлбөрийг хариуцах бөгөөд амжилттай суралцагчдад амьжиргааны тэтгэлэг олгоно. Бусад зардал (замын зардал, дотуур байрны төлбөр, эрүүл мэндийн даатгал гэх мэт)-ыг суралцагч өөрөө хариуцна. 
3D Ukraine map with flag illustration on white background Stock Photo - 15513358

ОХУ-ын тэтгэлэг

Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу ОХУ-ын Засгийн газраас 2013-2014 оны хичээлийн жилд манай улсад нийт 220 тэтгэлэг олгосон бөгөөд ОХУ-ын их, дээд сургуульд суралцахыг хүсэж байгаа Монгол Улсын иргэдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Хөдөө аж ахуйн чиглэлээр 10 оюутан сонгон шалгаруулна.
Тэтгэлэгт хамрагдагчдад тавигдах шаардлага
Бакалавр оюутан нь:
- Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3,0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 25 хүртэлх насны.
-Шалгалтанд орох хүсэлтэй оюутнууд 5дугаар сарын 27-ыг хүртэл Гадаад хамтын ажиллагааны албанд бүртгэнэ.

Тэтгэлгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамны вэб хуудасны www.russia.edu.ru/enter/2013гэсэн хэсгээс авах, мөн БШУЯ-ны Олон нийттэй харилцах алба /утас:12-09, е-шуудан: info@mecs.gov.mn/-наас лавлах боломжтой.


2013년 5월 13일 월요일

Cолонгосын ILWOO сангийн тэтгэлгээр бакалавр, магистрт суралцуулна

БНСУ-ын Ilwoo сангийн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдсан тул оюутнуудад дамжуулж туслана уу.

ХААИС-ийн 1,2 дугаар курсын 3,0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнуудыг Гадаад харилцаанд бүртгэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг дор хавсаргав.



Cолонгосын ILWOO сангийн тэтгэлгээр бакалавр, магистрт суралцуулна
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, 
Монгол улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO сан өөрийн тэтгэлгээр 2013-2014 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 4 бакалавр оюутан, 4 магистрантыг БНСУ-ын их, дээд сургуульд суралцуулна. Өмнө нь БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан болон Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээртэй өөр орны сонгон шалгаруулалтанд тэнцэж, материал нь хүргэгдсэн хүнийг энэ сонгон шалгаруулалтанд оруулахгүй.

Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл:
Сонгон шалгаруулалтанд англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл, гэрлээгүй Монгол Улсын иргэд оролцох боломжтой бөгөөд
·  бакалаврын оюутан нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй сурч байгаа, 2013 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 22-оос доош насны, гэрлээгүй
·  магистрант нь суралцах чиглэлээр бакалаврын зэрэгтэй буюу энэ 2013 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар төгсөж байгаа (голч дүн 3 ба түүнээс дээш) 2013 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 25-аас доош насны, гэрлээгүй байна.
Бакалаврын бүртгэлийг их, дээд сургууль хариуцан хийж, шалгалтанд орох оюутны нэрсийг бүрдүүлсэн материал, шалгалтын хураамжийн хамт 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын хэлтэст ирүүлнэ. Магистрын сургалтад хамрагдах хүмүүс нь 2013 оны 5 дугаар сарын 14, 15-ны өдөр МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны 179 дугаар өрөөнд бүртгүүлнэ.

Бүртгүүлэхэд шаардлагатай бүрдүүлэх материал:
Бакалавр оюутан:
Магистрант:
1.  Анкет / Application form*
2.  Товч танилцуулга / Self introduction essay*
3.  Тангаргийн бичиг / Pledge*
4.  Бүрдүүлэх материалын жагсаалт / Checklist*
5.  Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, албан ёсны орчуулгын хамт
6.  Их, дээд сургууль, коллежийн I, II дугаар ангийн дүнгийн тодорхойлолтын эх хувь, албан ёсны орчуулгын хамт
6.  Төгсөх ангийн оюутан нь их, дээд сургууль, коллежид суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолтын эх хувь, албан ёсны орчуулгын хамт
7.  Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, албан ёсны орчуулгын хамт
8.  Хэрвээ англи эсвэл солонгос хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн бол баримтын эх хувь /2010 оны 5 дугаар сарын 15-наас хойш олгогдсон/
9.  Сүүлийн нэг жилийн дотор авахуулсан 4*5 хэмжээтэй өнгөт цээж зураг 2 ширхэг
10. Хураамж 2000 төгрөг
10. Хураамж 5000 төгрөг

11.Бакалаврын диплом, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар; албан ёсны орчуулга

Материалаа дутуу буюу буруу бүрдүүлсэн, бүртгэлийн хугацаанаас хоцорсон бол бүртгэхгүй.

Сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтыг бичгийн шалгалт /англи хэл, математикийн тест/ болон ярилцлага гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулна.
Жич: Англи хэлний TOEFL iBT 83 оноо эсвэл TOEIC 800 онооноос дээш, Солонгос хэлний TOPIK 3 буюу түүнээс дээш түвшингийн мэдлэгтэй хүн англи хэлний шалгалтнаас чөлөөлөгдөх боломжтой. (Хэлний мэдлэгийн түвшинг батлах сертификат нь сүүлийн 3 жилд авсан байх)  

Бичгийн шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 15.00 цагаас тестийн хэлбэрээр авна. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй. Шалтгалтын дүнг 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 15.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт мэдээлнэ.

Бичгийн шалгалтанд 60 ба түүнээс дээш оноо авсан шалгуулагчдыг ярилцлагад оруулахаар нэр дэвшүүлнэ. ILWOO сангаас ярилцлагад орох оюутнуудын нэрс болон ярилцлагын байр, цагийн хуваарийг 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 15.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт зарлана.

Ярилцлагыг 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ILWOO сангаас хариуцан зохион байгуулах ба ярилцлагын дүнг тухайн өдрөө мэдээлнэ.

Хэлний бэлтгэл сургалт: 
Ярилцлагад тэнцсэн оюутнууд 2013 оны 8 дугаар сарын 1-нээс Улаанбаатар хотод солонгос хэлний бэлтгэл сургалтад хамрагдана. Сургалтад хамрагдагчдаас 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдөр солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авч, амжилттай дүн үзүүлсэн оюутнуудыг 2014 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн БНСУ-ын их, дээд сургуульд суралцуулна.

Тэтгэлгийн хэмжээ, хугацаа:
Оюутнуудын сургалтын болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг хариуцаж, сар бүр амьжиргааны тэтгэлэг олгох ба тэтгэлгийн хугацаа бакалавр оюутнуудад 4 жил, магистр оюутнуудад 2 жил байна.

Суралцагчийн үүрэг: 
Суралцагчид нь Монгол Улс, БНСУ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, ILWOO сан болон Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны журам, холбогдох хууль дүрмийг биелүүлнэ. Хэлний бэлтгэл сургалт болон үндсэн ангидаа хангалтгүй үнэлгээтэй суралцсан, эсвэл хууль, дүрэм зөрчсөн суралцагчийн суралцах эрхийг нь хасах, суралцсан хугацааны төлбөрийг нь нөхөн төлүүлэх хүртэл арга хэмжээ авна.

Энэхүү тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон бүрдүүлэх материалд*-оор тэмдэглэсэн маягт, загваруудыг эндээс (95.77 KB) татаж авна уу.

2013оны 04 сарын 05нд тэнхимийн хамт үлүи бүрэн бүрэлдэхүүнээрээ^^


2013년 5월 11일 토요일

Алим, чавга, интоор, бөөрөлзгөнө, гүзээлзгэнийг дотооддоо тарихаар боллоо

-ЖИМСНИЙ АЖ АХУЙ ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГУУДАД 30-100 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОНО-

Эх орныхоо хөрсөнд ургуулсан улаан буудай, төмсөөр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг Мон­голын тариаланч, ногоочид энэ жилээс жимс жимсгэнийн
төрлийг нэмэгдүүлэхээр зорьж байна. Ин­гэхдээ өнөө жилээс эхлэн хүнсний ногоогоо 100 хувь эх орных болгох, жимс жимсгэнийн ургац, нэр төр­лийг олшруулж, алим, гүзээлзгэнэ, интоор, чавга, бөөрөлзгөнийг тари­хаар болжээ. Энэ ажилд ҮХААЯ, ХААИС-ийн Агробиологийн сур­гууль, Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Монголын Хү­лэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо анхаарал хандуулж эхэл­лээ. Жимс жимсгэнийг ингэж ол­ноор нь Монголдоо тарих болсон­той холбогдуулж, дээрх нэр дурд­сан байгууллагууд БНСУ-ын Кён­санбүг аймгийн ХАА-н технологийн хү­рээлэнтэй хамтарч өчигдөр "Гүзээлзгэнэ тариалах агротехник" нэртэй сургалтыг зохион байгуул­сан юм. Сургалтад жимс, жимсгэнэ тарих аж ахуйн нэгж болон хувь хүмүүс хамрагдсан юм.  Дуулгахад, жимсийг тарьж, бүтээгдэхүүн үйлд­вэрлэх үйлдвэрлэгчдэд ҮХААЯ дэмжлэг үзүүлэхээр төслийн сон­гон шалгаруулалт зарлаад байна. Энэ талаар ҮХААЯ-ны Газар та­риалангийн бодлогын хэрэгжил­тийг зохицуулах газрын жимс жимс­гэнэ хамгаалагдсан хөрсний үйлд­вэрлэл хариуцсан мэргэжилтэн Ж.Төмөрхуягтай ярилцлаа.

-Монголд ургах боломжтой жимсний нэр төрлийг олшруулах  ажлыг ҮХААЯ явуулж эхэлжээ. Чухам ямар жимс жимсгэнийг тарьж ургуулахаар болоод байгаа вэ?

-Энэ жил жимс жимс­гэнийн салбарын хөгжлийн хувьд онцгой жил гэж үзэж байгаа. Мон­голд ургах боломжтой төрөл бү­рийн жимс байдаг. Үүний дотроос алим, чавга, интоор, бөөрөлзгөнө, үхрийн нүд, гүзээлзгэнэ зэрэг ургах боломжтой жимс жимсгэнээ до­тооддоо ургуулдаг болоход бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх чиглэлийг ҮХААЯ-наас баримталж ажиллаж байна. Ер нь жимс жимс­гэнийн тариалалт, үйлдвэрлэл 2010 онд "Чацаргана" үндэсний хөтөлбөр батлагдан гарч, хэрэгж­сэнээс хойш  нэмэгдэж байгаа. Анх 1500 га-д  жимс жимгэнэ тарьсан бол  2012 оны байдлаар тариал­сан талбай маань 4500 га-д хүрсэн. Хураах ургац  гэхэд 300-400 тн байснаа нэмэгдэж, 1000 тн жимс хурааж авдаг болсон. Гэхдээ энэ маань хоёр чиглэлийн дутагдалтай байгаа. Хураан авч байгаа ургац 1000 тн байна гэдэг чамлалттай тоо юм. Харин жимс жимсгэнийн до­тоо­­дын нийт хэрэгцээг хангаж байна уу гэвэл, 0,5 хувийг л ханга­даг. Нөгөө талаар, нийт тариалж бай­гаа жимсний төрлийн хувьд 4500 га-гийн 90 хувь нь чацаргана, 10 хүрэхгүй хувь нь бусад жимс бай­даг. Голцуу үхрийн нүд болон бусад жимс эзэлж байгаа. Тэгэхээр ҮХААЯ-наас баримталж байгаа гол бодлого гэвэл, Монголын хаана ч тариалах боломжтой, ургуулах арга технологи нь баталгаажсан жимс жимсгэнийн тариалалтыг нэмэг­дүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлуудыг хийж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд ҮХААЯ өнөө жил дөрвөн үндсэн чиглэлээр арга хэмжээ авч хэрэг­жүүлж байгаа. Нэгдүгээрт, энэ жил нийтдээ 770 мянган ширхэг  чацар­ганын суулгацыг тендер зарлан дотоодын үржүүлэгчдээс худалдаж авсан. Худалдаж авснаа чацарга­на тариалах сонирхолтой бүх аймаг, нийслэлийн хүмүүст төсөл шалгаруулж, зээлээр олгох ажлыг зохион байгуулж байна. Суулгац худалдан авах гэрээгээ хийсэн, хүмүүстээ суулгацаа хуваарилж байгаа.

-Чацарганын суулгац авах зээлийг аж ахуйн нэгж, иргэдэд ямар хугацаатайгаар олгож байгаа вэ?

-Таван жилийн хугацаатай, хүүгүй зээлээр чацарганын суулга­цыг олгож, тариалуулах ажлыг эхлүүлээд явж байна. 

-Гүзээлзгэнэ тарьж ургуулъя гэсэн ч суулгац нь тэр бүр олддоггүй гэж сонссонЭнэ тал дээр ямар бодлого барьж ажил­лаж байгаа вэ?

-Энэ жил 60,000 ширхэг гүзээлз­гэнийн суулгацыг тендер зарлаж, худалдан авч байгаа. Суулгацаа  мөн л гүзээлзгэнэ тариалах сонир­холтой, гүзээлгэнийн аж ахуй бай­гуулах чиглэлээр төсөл сонгон, шалгаруулаад гүзээлзгэнийн үр­сэл­­гээг тариалах хүлэмжтэй нь хамт аж ахуй байгууллага, хүмүүст  Нийс­лэлийн ХАА-н газар төсөл шал­гаруулаад таван жилийн хуга­цаа­тай зээл олгох ажлыг зохион бай­гуулж байгаа. Энэ ажилтай хол­богдуулаад бид гүзээлзгэнэ та­риалах хүсэл, сонирхолтой хүмүү­сийг энэ талын сургалтад хамруулж байна. Тухайлбал, өчигдөр гэхэд ХААИС дээр   ҮХААЯ, ХААИС-ийн Агробиологийн сургууль, Нийслэ­лийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Монголын Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо, БНСУ-ын Кёнсанбүг аймгийн ХАА-н технологийн хүрээлэнтэй хамт­раад Монгол оронд гүзээлгэнэ тарьж, ургуулах арга технологийн сургалтыг зохион байгууллаа.

-Манай улсын хувьд  жимс жимсгэнийн тариалалт хангалт­гүйд тооцогддог. Үүний шалт­гаан юу вэ. Ер нь жимсний тариа­лалтыг  яаж нэмэгдүүлэх вэ?  

-Ер нь жимс жимсгэнийн тариа­лалт төдийлөн нэмэгдэхгүй байгаа нь үнэн. Гол шалтгаан нь бусад алим, чавга, интоор, бөөрөлз­гөнийн  суулгацуудыг тариалах хүсэлтэй иргэд суулгацаа худалдан авъя гэхээр Монголд үйлдвэрлэсэн суулгац бэлэн байдаггүй. Тиймээс тариалалт нэмэгдэхгүй байгаад нөлөөлж буй юм. Энэ тал дээр анхаарал хандуулж, Монголд ургах боломжтой жимс, жимсгэнийн суул­­гац үржүүлэх плантаци байгуу­лах төсөл сонгон шалгаруулалтыг ч энэ жил зарласан. Төсөл сонгон шал­гаруулалтыг суулгац үржүүлдэг мэргэжлийн байгууллагуудын хүрээнд зарлаад байна.  Уг ажлын хүрээнд нийтдээ 750 сая төгрөгийн зээлийг найман аж ахуйн нэгж, байгууллагад олгож байгаа. Энэ төслийг хэрэгжүүлснээр аж ахуйн нэгжүүд цаашид Монголд ургах боломжтой алим, чавга, интоор, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, үхрийн нүд, чацарганын цэвэр сор­тын, гарал үүсэл нь баталгаажсан суулгацыг Монгол Улсад үржүүлэх боломжтой. Мөн  жимс тарих со­нир­холтой иргэд, аж ахуйн нэгжүү­дэд суулгац олгох ажлыг хийж гүйцэтгэх юм.

-Алим, гүзээлзгэнэ, интоор, чавга, чацарганабөөрөлзгөнийн аж ахуй байгуулах хүсэлтэй иргэдэд тусад нь хөнгөлөлттэй зээл олгож байгаа гэсэн. Зээлийн хэмжээ нь ямар байх вэ?

-Эдгээр дурдсан жимсний аж ахуй байгуулах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжийг дэмжинэ. Хөнгөлөлт­тэй зээл олгох төсөл сонгон шал­гаруулалтыг ч нээлттэй зарласан байгаа. Зээлийн хугацаа нь таван жил, жилийн 2,4 хувийн хүүтэй. Энэ зээл дотроо хоёр шаттай. Нэг нь таван га хүртэлх талбайд жимс жимсгэнэ тариалах аж ахуйн нэг­жид дээд тал нь 30 сая төгрөг, таван га-гаас дээш хэмжээний талбайд жимсний аж ахуй байгуулах аж ахуйн нэгжид 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг олгох юм. Үүнээс гадна чацаргана болон жимсний модны хортон шавьжийг тогтоох, түүнтэй тэмцэх арга технологийг хэрэгжүүлэх, зөвлөх үйлчилгээний төслийг зарлаж байгаа. 

-Зээл олгох гол шалгуур нь юу байх вэ?

-Иргэн, аж ахуйн нэгж аль нь ч байж болно. Гол нь жимс, жимсгэнэ тариалах өөрийн эзэмшлийн га­зартай байх ёстой. Тухайн газраа жимс тарих бэлтгэлээ хангасан байхыг чухалчилж байгаа. Зээлийн зориулалт нь аж ахуй, байгуул­лагад шаардлагатай жимсний суулгац, жимсний талбайг хашаа­жуулах, усалгаажуулах, хортон, шавьжтай тэмцэх, хөрс боловс­руулах техник тоног төхөөрөмж худалдан авах зэрэг чиглэлийн арга хэмжээнд төслийн зээлийг  зарцуулахаар төлөвлөж, төсөл шалгаруулалтаа зарласан.  

-Иргэд, аж ахуйн нэгж энэ зээлийг ямар шат дамжлагаар авах вэ. Мөн ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой бол?

-Төслийн баримт бичгийг ҮХААЯ-ны 503 тоот өрөөнөөс авч, шаардлагатай мэдээллийг авч болно. Харин бүрдүүлсэн мате­риа­лаа ирэх зургадугаар сарын 3-ны өдрөөс өмнө мөн л ҮХААЯ-ны 503 тоотод төслийн ажилтанд өгөх ёстой. Төсөлд тавигдсан шаард­лагын дагуу хянаж үзээд, үнэлгээ хийж шалгаруулах юм.

-Ингэж явсаар зээл авч, жимс тарих хугацаа өнгөрчих юм биш үү? 

-Жимс жимсгэнийг заавал хавар тарьдаггүй.  Жимсний модны гол онцлог нь хавар, намар тарьж болдогоороо давуу.

-Дотооддоо жимс тарьж, ур­гуулах иргэд, аж ахуй нэгжийг бүх талаар нь дэмжиж хөнгө­лөлттэй зээл олгохоор болсон нь сайн хэрэг. Гэвч зээл олгох ажил банкинд очоод  гацаанд орж явсаар зун цаг өнгөрч, намартай золгодог жишээнүүд манайд цөөнгүй...

-Жимс, жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж  нийтдээ 5,7 тэрбум  төгрөг төсөвлөсөн байгаа. Манай төсөл шалгаруулалтын хувьд зориулалтын дагуу, хуга­цаандаа санхүүжилтийг авах байх. Иргэд, аж ахуйн нэгжид олгох зээл бол банкаар дамжихгүй. Тариа­ланг дэмжих сангаар дамжиж олгог­доно. Цаашид улсаас энэ салбарт дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа юм.
Ч.АННА

http://www.dnn.mn/publish/?user=dk65pd5mi363&vpage=1&vt=item

2013년 5월 10일 금요일

"Гүзээлзгэнэ тариалах агротехник" сэдэвт сургалт

        ҮХААЯ, ХААИС, НИЙСЛЭЛИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР, МОНГОЛЫН ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО, БНСУ-ын Кенсанбүг аймгийн ХАА технологийн хүрээлэн хамтран зохион байгуулсан  "Гүзээлзгэнэ тариалах агротехник" сэдэвт сургалтыг 2013оны 05 сарын 07-ны өдөр ТСОУХ-ын тэнхимийн 242 тоот өрөөнд амжилттай зохион байгууллаа. Уг сургалтанд БНСУ-ын Кенсанбүг аймгийн ХАА технологийн хүрээлэнгээс хүрэлцэн ирсэн гүзээлзгэний И ЖИ ИН доктор болон хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбооны тэргүүн Я.Оюунчимэг, "Атрын шим" ХХК-ын агрономч Ц.Баярхүү, Налайх дүүргийн агропаркийн багш Д.Уранчимэг нар гүзээлзгэнэ тарих онолын үндэслэл, Монгол орны цаг уурын онцлог нөхцөлд тохируулан гүзээлзгэнэ тарих сургалт хийлээ.Сургалтанд нийт 30 сонсогч оролцож гэрчилгээ гардан авч Монгол улс даяар гүзээлзгэнэ тариалах эх үйлс эхэллээ.
Манай тэнхимтэй хамтран зохион байгуулсан байгууллагууддаа талархалаа илэрхийлэе

2013년 5월 2일 목요일

ОИ-3 –р ангийн Үйлдвэрлэлийн дадлагын хуваарь



ОИ-3 –р  ангийн Үйлдвэрлэлийн дадлагын хуваарь
2013-03-12
Овог
Нэр

Дадлага хийх газар
Дадлагын удирдагч
1
Жаргалсайхан
Энхбат
6110034


Баянчандмань
Ж.Бат-Эрдэнэ
Ч.Оюун
Мөнхбат
Ж.Бат-Эрдэнэ
Ч.Оюун
Мөнхбат
2
Жамъянсүрэн
Энхтайван
6110077
3
Батмөнх
Оюунцэцэг
6110030
4
Цоодол
Батсүх
6110032
5
Бадамдорж
Даваа
6110040
6
Баярсайхан
Ууганбямба
6110041
7
Эрдэнэбилэг
Мөнгөлжин
6110066
Хэнтийн Биндэр СДОА
Б.Батболд
Б.Батболд
Б.Батболд
8
Эрдэнэбат
Энхтунгалаг
6110070
Завхан шинэстэй ХХК

9
Энхбат
Анхбаяр
6109011
10
Лхагвасүрэн
Уранбилэг
6110051
Увс БОАЖ газар
Н.Цэрэнтогтох
11
Адваа
Дуламдорж
6110026
Өвөрхангай Бат-Өлзий ОА
Ч.Оюун
12
Батсүрэн
Болормаа
6110018
13
Батдэлгэр
Догсомжав
6110022
Булган БОАЖГ Дархан
Н.Цэрэнтогтох
14
Энхсайхан
Номин
6110015

Ойн мэдээллийн төв


Ж.Бат-Эрдэнэ
15
Ерөөлт
Энхцэцэг
6110080
16
Батсайхан
Батжаргал
6110010
17
Энхбаатар
Мөнх-Эрдэнэ
6110020
18
Ренчиндорж
Отгонжаргал
6110063

Хөвсгөл  Ойн анги

Н.Сайханцэцэг
Н.Сайханцэцэг
Н.Сайханцэцэг
Ж.Оюунгэрэл
19
Галбадрах
Дарьсүрэн
6110050
20
Бат-Эрдэнэ
Баасансүрэн
6110049
21
Ганболд
Бямбажаргал
6110039
22
Даваасүрэн
Отгонбаяр
6110033
Гарден Sity компани
Б.Батдэлгэр
23
Сүхбаатар
Даваасүрэн
6110076
Ойн судалгаа, хөгжлийн төв
Т.Насанжаргал
24
Өөлд
Мягмаржав
6110004
Ховд “Үр жимс” хоршоо
У.Норжмаа
25
Эрдэнэбат
Энхтулга
6110037

Агропарк

Н. .Цэрэнтогтох
Н.Сайханцэцэг
Н.Сайханцэцэг
26
Даваадорж
Төгсжаргал
6110057
27
Баттуяа
Хүрэлхүү
6110074
28
Гомбодорж
Гансүх
6110068

Ойн хайгуул ХХК


Ботаникийн хүрээлэн
Ботаникийн хүрээлэн
Т.Насанжаргал
Ж.Оюунгэрэл
У.Норжмаа
Б.Энхжаргал
Д.Ундармаа

29
Уламсайхан
Уранцэцэг
6109004
30
Баясгалан
Сундуй
6110071
31
Буянбат
Булганчимэг
.6110007
32
Довчинбазар
Мөнхжаргал
6110046
33
Гэрэл
Шүрэнцэцэг
6110009
34
Гомбо
Удвал
6109065
Дархан    БОАЖГ
Б.Батболд


35
Өлзийсайхан
Сүрэнжав
6110005
Хэнтий Биндэр СДОА
36
Нэмэхтогтох
Жавхлан
6110042
Өвөрхангай Есөнзүйл
Ж.Ганболд
Ж.Ганболд
37
Батчулуун
Ганбаяр
6110075
Монхимо ХХК
38
Даваадорж
Булгантамир
6110060
УБ, Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газар
Э.Баяржаргал
Э.Баяржаргал
39
Дашмягмар
Цэнд-Аюуш
6110002
40
Баттулга
Жамбалдорж
6110021
Завхан БОАЖГ
У.Норжмаа
41
Баянжаргал
Лхагва-Эрдэнэ
6110008
УБ.Ойн газар
Геоэкологийн хүрээлэн

Б.Энхжаргал
42
Баттөмөр
Бямбасүрэн
6109005
Мөнхбат
Л.Батмөнх
43
Баатаржав
Лхагвамаа
6110053
44
Энхтайван
Мягмар
6110016
45
Отгонбаатар
Цэнгэл
6110052
Сэлэнгэ. Бугант
Л.Батмөнх
Д.Ундармаа
46.
Бүрнээнамсрай
Баярчимэг
6110054