2013년 9월 21일 토요일

Оюутнуудад эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн хуваарийг гаргажээ

Эрүүл мэндийн сайдын 309 дүгээр тушаалаар энэ жилээс эхлэн жил бүрийн 9 дүгээр сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" болгохоор шийдвэрлэсэн. Энэ аяны хүрээнд оюутнуудад харъяалал харгалзахгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн хуваарийг Эрүүл мэндийн яамнаас батлан гаргалаа.


Харин аймаг, орон нутагт байрлалтай их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрийн төвд суралцагч оюутнууд тухайн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандаж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар тусгажээ.

Мөн уг жагсаалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн эрүүл мэндийн төвүүдийн байршлийг ч нарийвчлан гарсан байна. Оюутнууд оршин суугаа хаягийн дагуу харъяа өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлгүүдэд хандаж тусламж авах боломжтой юм.

ОЮУТНУУДАД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЭМНЭЛГИЙН ХУВААРЬ 
Эрүүл мэндийн байгууллага
Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
Баянгол дүүрэг
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл
Техник технологийн дээд сургууль
Гурван- Эрдэнэ дээд сургууль
Их монгол дээд сургууль
Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургууль
Мон-Алтиус дээд сургууль
Тээврийн дээд сургууль
Их шавь дээд сургууль
ЭМШУИС /Эрүүл мэндийн технологийн сургууль/
Жонон дээд сургууль
Сан дээд сургууль
Энх-Орчлон дээд сургууль
Хүрээ дээд сургууль
Монголын бурхан шашинтны их сургууль-1
            Политехникийн  коллеж
            Абука барилгын технологийн коллеж
Номун далай коллеж
            Санко коллеж
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв
Санхүү, эдийн засгийн дээд сургууль
Сэрүүлэг дээд сургууль
Монголын үндэсний их сургууль
Баянзүрх дүүрэг
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлэг
               
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Компьютерийн техник менежментийн сургууль
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль
Монгол улсын их сургуулийн Улаанбаатар их сургууль
Кино урлагийн дээд сургууль
Эко-Ази  дээд сургууль
Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль
Нийгмийн удирдлагын дээд сургууль
Их засаг дээд сургууль
Сутай дээд сургууль
Улаанбаатар их сургууль (Монгол, Солонгосын хамтарсан)
Газарчин дээд сургууль
Отгонтэнгэр их сургууль
Цахим өртөө дээд сургууль
Цахим дээд сургууль
Засагт хан дээд сургууль
Зохиомж дээд сургууль
Их засаг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
Гэгээ мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
Хамаг Монгол мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
Донбоско мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
Оточ манарамба дээд сургуулийн эмнэлэг
Оточ манарамба  дээд сургууль
Цэцээ гүн дээд сургууль
Монголын бурхан шашинтны их сургууль – 2
Хууль сахиулах зэвсэгт хүчний албан хаагчдын нэгдсэн эмнэлэг
Хууль сахиулах их сургууль
Батлан хамгаалахын их сургууль
Сүхбаатар дүүрэг
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлэг
Монгол улсын их сургууль (Бүх салбар сургуулиуд)
Шинжлэх ухаан технологийн их сургууль
Монгол улсын боловсролын их сургууль (Бүх салбар сургуулиуд)
Үндэсний биеийн тамирын дээд сургууль
Чингис хаан дээд сургууль
Соёмбо дээд сургууль
Сити дээд сургууль
Шихихутуг дээд сургууль
Хэл иргэншлийн  дээд сургууль
Идэр дээд сургууль
Хөгжим бүжгийн коллеж
Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн МСҮТ
ЭМШУИС-ийн Эрхэс эмнэлэг
Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль
Этүгэн дээд сургууль
Соёл-Эрдэм дээд сургууль
Чингэлтэй дүүрэг
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл
Соёл урлагийн их сургууль
Хүмүүнлэгийн ухааны их сургууль
Энэрэл дээд сургууль
Шинэ иргэншил дээд сургууль
Улаанбаатар эрдэм их сургууль
Улаанбаатар эрдэм судлал дээд сургууль
Хөдөлмөрийн дээд сургууль
Олон улс судлалын дээд сургууль
Евро-Ази дээд сургууль
Түшээ дээд сургууль
Худалдаа үйлдвэрлэлийн дээд Сургууль
Түгээмэл дээд сургууль
Үйлдвэр, урлалын политехникийн  коллеж
Сэтгүүлч коллеж
Амьдрах ухаан мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
Хан-Уул дүүрэг
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлэг
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик инженерийн сургууль
Хөдөө аж ахуйн их сургууль
Тэнгэр дээд сургууль
Технологийн дээд сургууль
Урлах Эрдэм дээд сургууль
Эдийн засаг бизнесийн дээд сургууль
Орхон их сургууль
Удирдлагын академи
Хангай дээд сургууль
Дизайн Урлаг дээд сургууль
Аварга дээд сургууль
Монгол дээд сургууль
Монгол бизнес дээд сургууль
            Монгол Солонгосын    политехникийн коллеж
            Хангай коллеж
АЗ мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
ШУТИС-ийн МИС-ийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
Сонгинохайрхан дүүрэг
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлэг
Ач дээд сургууль
Мандах дээд сургууль
Монос дээд сургууль
Шинэ анагаах ухааны дээд сургууль
Олимп дээд сургууль
Чингис СООСЭ их сургууль
Монгол фермер коллеж
Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл
Монгол Германы технологийн дээд сургууль
Налайх мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв







Мэдээний линк: http://society.time.mn/content/34742.shtml
- See more at: http://society.time.mn/content/34742.shtml#sthash.zlMWPhAi.dpuf

Зориг сангаас тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ

Тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна. Зориг сан, Швейцарийн хөгжлийн агентлагтай (SDC) хамтран дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилгоор 2013-2014 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна. http://bit.ly/17ZDg7A хаягнаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

2013년 9월 19일 목요일

PhD, POST-DOC ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА


ЮНИНЕТ-ийн тэтгэлгээр доктор, докторын дараах сургалтанд суралцах хүсэлтэй багш, судлаачдын өргөдлийн материалыг 2013 оны 9 сарын 27-ний өдрийг хүртэл хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосноос авах буюу Шинжлэх ухааны зөвлөлөөс лавлана уу. 

Утас: 341730

2013년 9월 18일 수요일

Баянчандмань дахь мод үржүүлгийн сургалтын бааз

 










Хүрэл Тогоот-2013

Боловсрол, Шинжлэх ухааны яам, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны академи хамтран зохион байгуулдаг “Хүрэл тогоот-2013” эрдэм шинжилгээний бага хурал ирэх сарын 4-нд болно.

Хурал  15 хоногийн турш үргэлжлэх бөгөөд байгаль, нийгмийн ухаан, геологи газарзүй, биологи хөдөө аж ахуй, техник технологи болон анагаах ухаан гэх зургаан салбарын эрдэмтдийн эрдэм шинжилгээ, судалгааны илтгэлээс шилдгийг нь шалгаруулна. Мөн салбар бүрээс шалгарч эхний байрт орсон 35 хүртэлх насны нийт 12 залуу судлаачид салбарын сайдын нэрэмжит дөрвөн сая төгрөгийн грант олгохоор болжээ.

Уг бага хуралд оролцох нэг төлөөлөгчийн зардал 40000 төгрөг (хурлын байр, хоол, унаа, бүтээлийн эмхэтгэл болон бусад зардал) болно. Уг бага хуралд илтгэл тавин оролцсон залуучуудыг мэдлэг, чадвар, судалгааны ажлын үр дүнгээр нь шалгаруулан 35 хүртэлх насны хоёр залуу эрдэмтэнд БШУ-ны сайдын залуу эрдэмтэн судлаачдад олгодог 4 сая төгрөгийн ГРАНТ-ыг олгоно.
Энэхүү бага хуралд тавигдах илтгэлүүдийн хураангуйг 2013 оны 09-р сарын 22-ныг дуустал хүлээн авах тул залуу судлаачид өөрсдийн бүтээлийг тусгай форматын дагуу бэлдэж зохион байгуулах комисст заагдсан хугацаанаас өмнө электрон хэлбэрээр уг хаягаар илгээнэ үү.
эмайл хаяг: info@naturescience.ac.mn
Холбоо барих: 99000096, 88055936, 99002389

БУСЗЭХолбоо
http://www.naturescience.ac.mn/index.php?option=com_content&view=article&id=81:-2013-&catid=34:2011-06-15-10-21-50&Itemid=85

2013년 9월 16일 월요일

2013 оны багш нарын баяр


2012 оны багш нарын баярын үеэр тэнхимийн хамт олон


Зарлал

2013/2014 оны хичээлийн жилд ТСОУХ-ын тэнхимийн магистрант докторант оюутнуудын арга зүй, урьдчилсан хамгаалалтыг дараах доорхи хүснэгтийн хуваарийн дагуу зохион байгуулахаар 2013 оны 06 сарын 07-ны өдрийн тэнхимийн хурлаар хэлэлцэн батлав.
Жич: аргазүй, урьдчилсан хамгаалалтанд орох оюутан нь хуваарьт өдрөөс 7 хоногийн өмнө тэнхимийн багш нарт эх материалыг хувилан өгч гарын үсэг зуруулан тэнхимийн эрхлэгчид өгснөөр тэнхимээр хэлэцүүлэх эрхээ авах болно.





ТСОУХ-ын тэнхимийн аргазүй, урьдчилсан хамгаалалтын хуваарь
1
2013.09.25
2
2013.10.23
3
2013.11.27
4
2013.12.25
5
2014.01.22
6
2014.02.26
7
2014.03.26
8
2014.04.23
9
2014.05.21
10
2014.06.11

2013년 9월 12일 목요일

ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2013-2014 ОЮУНЛАГ ХҮМҮҮН МОНГОЛЫН БАЯЛАГ

ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИ НЬ МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ БОЛОН СУРГАЛТЫГ ДЭМЖИН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМТАЙ 2010 ОНД БАЙГУУЛСАН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧГИЙН ХҮРЭЭНД ШИЛДЭГ ОЮУТАН ЗАЛУУСТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР  ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
.

2013-2014 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЭНЭХҮҮ ХӨТӨЛБӨРТ 35 ОЮУТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА, УГ ТЭТГЭЛЭГТ:

• Жилийн сургалтын төлбөр:
• Сар бүр 200.000 төгрөгийн тэтгэлэг:
• Хөдөө орон нутгийн оюутнуудын дотуур байрны төлбөр багтана:
• Сонгогдсон оюутнууд Оюу Толгой компанид дадлага хийх боломж:

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЕРӨНХИЙ ШАЛГУУР:

• Монгод улсын иргэн байх,
• Дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 2, 3, 4 дүгээр дамжааны өдрийн ангийн оюутан байх,
• Уул уурхай, Металлурги, Баяжуулалт, Геологи, Механик, Цахилгаан, Хими, Байгаль орчин, Барилгын инженерийн чиглэлээр суралцаж байх, (Уул уурхайн удирдлага мэргэжил хамаарахгүй).
• Сурлагын голч дүн 3.2-оос дээщ байх,
• Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх,

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

• Анкет (Анкетын маягтыг www.ot.mn/mn/education-and-training/national-scholarship цахим хуудаснаас татаж аваад бүрэн гүйцэд бөглөнө үү),
• Одоо суралцаж байгаа мэргэжлээ яагаад сонгосон, сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу хэрхэн ажиллахаар төлөвлөж байгаа, энэхүү зорилгодоо хүрэхийн тулд хэрхэн ажиллаж байгаа талаараа 500-600 үгэнд багтаан зохион бичлэг бичнэ үү. Зохион бичлэгийг Times New Roman фонтоор, мөр хоорондын зай 1.5-аар бичнэ,
• Сургуулийн тодорхойлолт.
• Суралцсан хугацааны албан ёсны дүнгийн хуулбар,
• Суралцсан хугацаанд гаргасан амжилт, авсан шагнал урамшууллын хуулбар,
• Иргэний цахим үнэмлэхний хуулбар,

ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ ЭЦСИЙН ХУГАЦАА:
2013 ОНЫ 9-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН 17:00 ЦАГ

Сонирхсон оюутнууд өргөдлийн материалыг монгол хэл дээр бүрэн гүйцэд бүрдуүлэн дараах хаягаар ирүүлнэ үү:
Оюу Толгой ХХК, Улаанбаатар-13381, Баянзүрх дүүрэг. 1-р хороо, 3алуучуудын өргөн чөлөө-26, Сөүл Бизнес Төв - 7 давхар. Утас-331880 (3356,3641)
                                                                 
- Анхан шатны шалгаруулалтанд тэнцсэн оюутнуудыг ярилцлаганд урина.
- Хугацаанаас хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээж авахгүй
- Ируулсэн материалыг буцаан олгохгүй.

2013년 9월 11일 수요일

"ОЙ СУДЛАЛ-2013" УЛСЫН 5-Р ОЛИМПИАДЫН ХӨТӨЛБӨР



1-р үе "Онлайн хэлбэрээр тест бөглөх"
1-р гишүүнд 5 асуулт / тестийн 1 хариултад 1 оноо өгөх/  нийлбэр 5 оноо
2-р гишүүнд 5 асуулт / тестийн 1 хариултад 1 оноо өгөх /  нийлбэр 5 оноо
3-р гишүүнд 5 асуулт / тестийн 1 хариултад 1 оноо өгөх /  нийлбэр 5 оноо
4-р гишүүнд 5 асуулт / тестийн 1 хариултад 1 оноо өгөх /  нийлбэр 5 оноо
5-р гишүүнд 5 асуулт  / тестийн 1 хариултад 1 оноо өгөх /  нийлбэр 5 оноо
1-р үед авсан тэмцээний баг тус бүрийн онооны танилцуулга

Хөтлөгч : МУИС-ийн оюутны урлагын тоглолт

2-р үе"Чанарын асуулт"
Багийн бүх гишүүдийг бэлдсэн ширээн дээр урьж суулгана. Ширээн дээрх хүрдийг эргүүлж асуултыг сонгоно. Сонгосон асуултанд багийн гишүүд 30 секунд бодоод хариултыг хэлнэ. Хариултыг мэдэж байгаа буюу бодох шаардлагагүй гэж үзвэл шууд хариулж болно. Хариултыг гар өргөж шүүгчдэд мэдэгдэнэ.  Баг тус бүр 3-5 онооны асуултад хариулна. Хариулах асуулт нь 5, 10, 20 онооных байна. Асуултыг ялгаж 3 өөр өнгийн дугтуйнд хийсэн байгаа сонгож авах.
2 дугаар үед авсан тэмцээний баг тус бүрийн онооны танилцуулга
Хөтлөгч: ШУТИС-ийн оюутны урлагын тоглолт

3-р үе"Багийн оноо"
Багийн бүх гишүүд оролцоно. Багийн гишүүд суусаны дараа шүүгч дүрмийг танилцуулна. Хөтлөгч оюутнуудаас асуулт асууж 5 секунд бодох хугацаа өгсөний дараа самбарыг өргүүлнэ. Буруу хариулсан оюутан хасагдах журмаар явагдана. Үлдсэн үе шат бүрт 1 оноо байна. Сүүлийн үлдсэн 10 оюутны төлөөлөлөөр багийн оноо нэмэгдэнэ.
3 дугаар үед авсан тэмцээний баг тус бүрийн  онооны танилцуулга
Хөтлөгч: ХААИС-ийн оюутны урлагын  үзүүлбэр

4-р үе Уралдаант асуулт
Энэ үе шатанд ерөнхий шүүгч хүрд эргүүлж 3 асуулт сонгох бөгөөд баг тус бүрээс нэг гишүүн гарч уг асуултад хариулт өгөх ба хариултыг оноогоор үнэлнэ.
4 дүгээр үед авсан тэмцээний гишүүн тус бүрийн  онооны танилцуулга
Хөтлөгч: ХААИС-ийн салбар Дарханы оюутны урлагын  үзүүлбэр

5-р үе "Багийн ахлагчдын тэмцээн"
Энэ үе шатанд багийн ахлагч нар оролцоно. Асуултыг хөтлөгч  удирдан явуулах ба хяналтыг шүүгч нар тавина. 
Багийн ахлагч нарын тэмцээний дүнг танилцуулах
Хөтлөгч: УБДС-ийн оюутны урлагын  үзүүлбэр
Шүүгчдийн ахлагч ерөнхий дүнг танилцуулах
Шалгарсан баг, оюутнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа
Олимпиадын дараагийн буухиаг гардуулах /МУИС/
Олимпиадын хаалтын ажиллагаа

Олимпиад зохион байгуулах хороо