2013년 8월 21일 수요일

Тайвань Улсын Пентүний Шинжлэх Ухаан, Технологийн Үндэсний Их Сургуульд суралцахыг урьж байна.

Багш, судлаач, оюутан та бүхнийг Тайвань Улсын Пентүний Шинжлэх Ухаан, Технологийн Үндэсний Их Сургуульд суралцахыг урьж байна.

Суралцуулах хуваарь ба хугацаа:
  • Магистрантур – 2 жил              
  • Докторантур – 4 жил

Сонирхсон багш, судлаачид болон магистр, докторын оюутнууд та бүхэн ÕÀÀÈÑ-ûí Гадаад хамтын ажиллагааны албанаас лавлана уу.

Холбогдох утас: 341153

ХАНГЁНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬД 5 МАГИСТРАНТ ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА.


БНСУ-ЫН ХАНГЁНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬД ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР 5 МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА.

ҮНДСЭН ШААРДЛАГА: АНГЛИ ХЭЛНИЙ ӨНДӨР МЭДЛЭГТЭЙ БАЙХ
-         TOEFL CBT-ын 240-өөс дээш,
-         IBT-ын 94-өөс дээш,
-         TOEIC-ын 800-аас дээш оноотой байх

ДЭЭРХ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН ОЮУТАН, СУДЛААЧИД 2013 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 20-НЫ ДОТОР ÕÀÀÈÑ-ûí ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБАНД БҮРТГҮҮЛНЭ ҮҮ.

2013년 8월 14일 수요일

Хөнгөлттэй зээл

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧИД

Хэн хамрагдах вэ?
     Элсэлтийн ерөнхий шалгалтад 600 ба түүнээс дээш оноо авсан шинэ элсэгч, голч нь 2,8 ба түүнээс дээш дүнтэй суралцаж байгаа дараахь суралцагч;
1. Хагас өнчин суралцагч;
2. Малчин өрхийн суралцагч;
3. Өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагч;
4. Гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагч.


Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
- өргөдөл;
- эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
- бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
- Боловсролын үнэлгээний төвийн батламж;
- сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичиг;
- үргэлжлүүлэн суралцагчийн дүнгийн тодорхойлолт;
- эцэг, эхийн аль нэг нь нас барсны гэрчилгээний хуулбар /1-д заасан суралцагчийн хувьд/;
- малчин өрх болохыг нотлох харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт /2-т заасан суралцагчийн хувьд/;
- харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт /3-т заасансуралцагчийн хувьд/;
- 2 жилээс доошгүй хугацаагаар гэрээт цэргийн алба хаасныг тодорхойлсон харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт /4-т заасан суралцагчийн хувьд/;
- зээлийн баталгаа;

Сургалтын төлбөр

Хэн хамрагдах вэ?

- бүтэн өнчин бакалаврын зэргийн суралцагч;
- хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын зэргийн суралцагч;
- хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын зэргийн нэг суралцагч;

Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

- суралцагчийн өргөдөл;
- сурлагын дүнгийн тодорхойлолт;
- Боловсролын үнэлгээний төвийн батламж /шинээр элсэгч/;
- БСШУЯ-ний эрхийн бичиг /томилолт/;
- эрх бүхий этгээдийн баталгаажуулсан холбогдох баримт бичиг, тодорхойлолт /1-д заасан суралцагчид/

Ýõ ñóðâàëæ: http://sts.meds.gov.mn/index.php/mn/2013-01-24-14-24-58

ЯПОН ДАХЬ ШИНЖЛЭХ УХААНЫГ ДЭМЖИХ НИЙГЭМЛЭГ /JSPS/ RONPAKU-PH.D ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА

Энэхүү хөтөлбөрийн зорилго ньЯпон улсын их сургуулийн докторын сургалтад хамрагдах хүсэлтэй Ази болон Африкийн орнуудын эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Япон дахь Шинжлэх ухааныг дэмжих нийгэмлэгээс Рh.D судалгааны тэтгэлэг олгоход оршино.


JSPS-RONPAKU хөтөлбөр 2013 оны 4 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн хэрэгжих бөгөөд хөтөлбөрт хамрагдах судлаач нь заагдсан хугацаанд Рh.D судалгааны ажлаа бүрэн гүйцэтгэх шаардлагатай, Уг хөтөлбөрт нэр дэвшигдсэн судлаачийг Японы талын удирдагчийн зөвлөмжийг харгалзан Японы их сургуульд Рh.D судалгааны тэтгэлэгт хамруулах эсэх асуудлыг Япон дахь Шинжлэх ухааныг дэмжих нийгэмлэг / JSPS/ шийдвэрлэнэ. 
JSPS-RONPAKU хөтөлбөрт Нийгэм, хүмүүнлэгийн болон байгалийн шинжлэх ухааны чиглэлүүдээр хамрагдаж болно. 

Хөтөлбөрт хамрагдахыг хүсэгчдэд тавигдах шаардлага: 
1.    Өмнө нь Рh.D хөтөлбөрт хамрагдаж байгаагүй:
2.    Япон улсын их сургуулийн Рh.D сургалтын хөтөлбөрт хамрагдах чин хүсэлтэй:
3.    Урьд өмнө нь хөтөлбөрт хамрагдах чиглэлээр тогтвортой судалгаа хийж байсан:
4.    Өмнөх судалгааны ажлын үр дүн нь докторын сургалтад хамрагдах боломжийг хангасан :
5.    Японы талын удирдагч багштайгаа судалгааны чиглэлээр тохирсон
6.    2013 оны 4 дүгээр сарын 1-ний байдлаар 45 нас хүрээгүй 

Бүрдүүлэх материал: 
1.    Судалгааны ажлын талаарх товч танилцуулга 
2.    Японы талтай хамтран ажиллах хөтөлбөр 
3.    Форм 2, Форм 3-ын хуулбар 
4.    Ажлын газрын тодорхойлолт 

Материалыг энэ оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 10,00-16,00 цагт БШУЯ-ны 501 тоотод хүлээн авна. 
Хөтөлбөрт хамрагдахыг хүсэгч Форм 2, Форм 3-ыг бөглөж бусад материалын хамт энэ оны 08 дугаар сарын 24-ны дотор БШУЯ-нд хуулбарыг ирүүлэх бөгөөд эх хувийг 08 дугаар сарын 31-ний дотор Японы талын удирдагчдаа хүргүүлнэ. / Удирдагч нь Форм 1-ийг бөглөж Форм 2, Форм3 -ын хамт судлаачийн суралцах их сургуульд хүргүүлнэ. /8 Форм2, Форм 3-ыг http://www-shinsei.jsps.go.jp/хаягаар орж харна уу. 
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж үзнэ үү: http://www.jsps.go.jp/-ronpaku

2013년 8월 2일 금요일

Их сургуулиудын захирлын сонгон шалгаруулалтын дүн гарлаа

Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын албан тушаалд Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан.

"Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам", Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 5 сарын 16-ны өдрийн А/185 тоот тушаалын хавсралтаар батлагдсан "Төрийн өмчийн их сургуулийн захирлыг сонгон шалгаруулахад баримтлах аргачлал"-ыг баримтлан сонгон шалгаруулалт явуулж дүнг Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан "Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам", Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам"-д тус тус заасны дагуу салбар зөвлөл сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн жагсаалтыг батлан нөөцөд бүртгүүлэхээр Төрийн албаны зөвлөлд хүргүүллээ.

Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцсон иргэдийн дүнг жагсаавал:


 
Сонгон шалгаруулалтад оролцогчдын нэрс
 
Сонгон шалгуулалтын оноо


 
Монгол Улсын их сургууль
 
1
 
Ж.Баясах
 
64,56
 
2
 
С.Батсүрэн
 
33,0 /Хүндэтгэх шалтгаанаар зарим шалгалтад оролцоогүй/
 
3
 
А.Галтбаяр
 
85,02
 
4
 
Ч.Лодойравсал
 
80,06
 
5
 
Р.Ринчинбазар
 
49,26 /Хүндэтгэх шалтгаанаар зарим шалгалтад оролцоогүй/
 
Шинжлэх ухаан, технологийн их сургууль
 
1
 
Т.Батбаяр
 
75,04
 
2
 
Б.Даваасүрэн
 
76,54
 
3
 
Ц.Нанзад
 
67,2
 
4
 
Б.Очирбат
 
81,98
 
5
 
Д.Содномдорж
 
56,52
 
6
 
Ж.Сүхбаатар
 
48,06 /Хүндэтгэх шалтгаанаар зарим шалгалтад оролцоогүй/
 
7
 
Л.Удвал
 
60,66
 
8
 
Х.Энхжаргал
 
71,0
 
9
 
Д.Энхбат
 
42,9 /Хүндэтгэх шалтгаанаар зарим шалгалтад оролцоогүй/
 
Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль
 
1
 
Д.Амарсайхан
 
79,1
 
2
 
Г.Батбаатар
 
91.8
 
3
 
Д.Даваадорж
 
65.9
 
4
 
Д.Зориг
 
72,0
 
5
 
Б.Мөнхбат
 
75,1
 
6
 
З.Мэндсайхан
 
62,9
 
7
 
Л.Содномцогт
 
81,9
 
8
 
Н.Сүмбэрзул
 
77,5
 
9
 
Д.Цэрэндагва
 
71,5
 
10
 
Ш.Энхбат
 
52,7 /Хүндэтгэх шалтгаанаар зарим шалгалтад оролцоогүй/
 
Хөдөө аж ахуйн их сургууль
 
1
 
Ш.Амаржаргал
 
37,9 /Хүндэтгэх шалтгаанаар зарим шалгалтад оролцоогүй/
 
2
 
Б.Баасансүх
 
84,3
 
3
 
Ж.Батчулуун
 
76,3
 
4
 
Я.Ганболд
 
65,4
 
5
 
Ч.Тунгалаг
 
73,7
 
6
 
Т.Хэрүүга
 
84,8
 
7
 
Н.Энхболд
 
71,4
 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

Ýõ ñóðâàëæ:  http:zaluu.com