2013년 2월 24일 일요일

Бат-Очир овогтой Батдэлгэр



Овог: Бат-Очир
Нэр:  Батдэлгэр
Эрдмийн зэрэг:  доктор, дэд профессор
Утас:  99890194,91001696
Факс:11-342410
Албан тушаал:  АБС-д эрдэмтэн нарийн бичгийн дарга 



Эрдмийн намтар:
Төгссөн сургууль, хамгаалсан сэдэв он, ажилласан байдал:    
            -  2011 он. УБ хотын  ХААИС-ийн дэд профессор цол,
-1999-2003 он. УБ хотын ХААИС-ийн аспирантурт суралцаж, ХАА-н  ухааны доктор(Ph)    зэрэгтэйгээр,
-1995-1997 он. УБ хотын ХААИС-ийн магистрантурт суралцаж, ХАА-н ухааны магистрын зэрэгтэйгээр,
-1980-1985 он. УБ-хотын ХААДС ийг  агрономч  мэргэжлээр,
-1970-1978 он. Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын 8 жилийн дунд сургуулийг бүрэн бус дунд,
1978-1980 он Сэлэнгэ аймаг Бумцэндийн нэрэмжит 10 жилийн дунд сургуулийг бүрэн дунд боловсролтойгоор  тус тус дүүргэсэн.
Ажилласан байдал:
-       1995 он ШУА-ийн Ботаникийн хүрээлэн
-       1996 оноос эдүгээ хүртэл ХААИС-ийн Агробиологийн сургуулийн Таримал Судлалын тэнхимд багш, ахлах багш, тэнхмийн эрхлэгч,УААГТХЗөвлөлтийн нарийн бичгийн дарга, Агробиологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга гэх мэт албан тушаалыг хашиж байна ;
-       1988-1995 он. Сэлэнгэ аймгийн Хөдөө өж ахуйн техникумд агрономч багшаар ;
-       1985-1988 он. Сэлэнгэ аймгийн Сангийн аж ахуйд агрономчооор ;

Мэргэжил дээшлүүлэлт:
·         1985онд Улаанбаатар ХААДС-ийн мэргэжил дээшлүүлэх курс”Химижүүлэлтийн агрономч”-оор -45 хоног
·         1989 онд ЗХУ-ын Волголамскийн ХАА-н сургуульд-“Хүнсний ногооны тариалангийн чиглэлээр”-45 хоног
·         1998онд Германы Вайнштпаны ХАА-н мэргэжлийн сургуульд -“Хүнсний ногооны –жимс жимсгэний болон хүлэмжийн аж ахуйн чиглэлээр”- 6 сар
·         2007 онд БНХАУ-ын Нунан мужийн Чангша  хотын ХАА-н хүрээлэн дээр “Ургамлын аж ахуйн ” чиглэлээр - 4 сар
·         2008 онд Улаанбаатар МУИС-ийн “Багшлах эрхийн сурганы сургалт
·         2008 онд Aнгли хэлний курсHorizon traning center”-28 хоног
·         2009 онд БНХАУ-ын Нунан мужийн Чангша  хотын ХХААЯамны дэргэдэх сургалтын төвд “Хүнсний ногооны болон ургамлын аж ахуйн  тариалангийн ”чиглэлээр-3 сар
·         2010 оны 7-р сарын 4-наас 7-р сарын 9-нд Турк улсын Измер  хотод “Ургамал хамгаалах цогцолбор арга болон хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын”-чиглэлээр 7 хоног тус тус сургалт, дотоодын болон олон улсын курст хамрагдаж байсан.
·         Солонгос улсын  Degy хотын Gyeongsangbuk do –г ХАА-н хүрээлэнгийн “Хүнсний ногоо, цэцгийн төслийн шугамаар  сургалтанд хамрагдсан.


2013년 2월 1일 금요일

ХААИС-ийн эЧнээ сургалтын журам



ХААИС-ийн эЧнээ сургалтын журам


            Энэхүү журмын зорилго нь ХААИС-ийн бакалаврын сургалтын журам, ХААИС-ийн төгсөлтийн шалгалтын журам, ХААИС-ийн оюутны мэдлэг чадварыг дүгнэх журмыг мөрдлөг болгохоос гадна эчнээ сургалттай холбоотой нэмэлт харилцааг зохицуулахад оршино.
 Нэг. Элсэлт

1.1.        Эчнээ сургалтын хэлбэрээр суралцах оюутны хяналтын тоог Сургалтын бодлого зохицуулалтын албанаас тогтоох бөгөөд хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.
1.2.        Эчнээ сургалтыг танхимын ба зайн сургалтын хэлбэрээр явуулна.
1.3.        Танхимын сургалтаар суралцагч нь орой болон Баасан, Бямба гарагийн сургалтын аль хэлбэрээр суралцахаа өөрөө тогтооно.
1.4.        Зайн сургалтын хэлбэрээр суралцах мэргэжлийн чиглэл, оюутны тоог Сургалтын бодлого зохицуулалтын албанаас тогтооно. Сургалт Зайн сургалтын журмаар зохицуулагдана.
1.5.        Эчнээ ангид элсэн суралцахыг хүсэгчдийг жил бүрийн 9-р сарын II, III долоо хоногт бүртгэж, болзол хангасан элсэгчдийг элсүүлнэ.
1.6       Бүрэлдэхүүний сургууль хяналтын тоонд багтаан элсэн суралцах болзол хангасан оюутанд эрхийн бичиг олгоно.
1.7       Сургалтын төлбөрөө бүрэн төлсөн, “Бакалаврын сургалтын гэрээ” байгуулах эрхийн бичиг авсан хүмүүсийг сургалтын арга зүйч бүртгэж, арга зүйч, сургалтын хөтөлбөрийн эрхлэгч гэрээ байгуулан оюутны код, сурлагын дэвтэр олгоно.
1.8      Эчнээ хэлбэрээр суралцах оюутныг элсүүлсэн тухай  бүрэлдэхүүний сургуулийн захирлын тушаал гаргаж, Сургалтын бодлого зохицуулалтын албанд хүргүүлнэ.
1.9          Сургалтын бодлого зохицуулалтын албанаас шинээр элсэгчдийн материалд мониторинг хийсний дараа Ректорын тушаалаар тухайн оюутныг баталгаажуулан тушаал гаргана.  
1.10       “Бакалаврын сургалтын гэрээ” байгуулах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд бүртгүүлээгүй элсэгчийг  гэрээ байгуулахаас татгалзсан гэж үзэж эрхийн бичгийг  хүчингүй болсонд тооцно.
 Хоёр. Сургалт

2.1.        Бүрэлдэхүүний сургуулийн сургалтын алба элсэгчдийг сургуулийн дотоод дүрэм, журам, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хуваарьтай танилцуулах ба тэдэнд туслах зөвлөх багшийг бүрэлдэхүүний сургуулийн захирал томилон ажиллуулна.
2.2.        Бүрэлдэхүүний сургуулиуд эчнээ сургалтыг зохион байгуулах нэгдсэн хуанли гаргаж жил бүрийн эчнээ сургалтын үйл ажиллагааг тус хуанлийн дагуу цикл болон бусад хэлбэрээр зохион байгуулна.
2.3       Эчнээ хэлбэрээр суралцагчдын нэг удаагийн цугларалтанд танхимд хичээллэх хугацаа нь 8-12 долоо хоногоос багагүй байна. Суралцаж буй оюутан нь 4,5 жилийн ангид 5-аас доошгүй, 2.5 жилийн ангид 4-өөс доошгүй, 1,5 жилийн ангид 2-оос доошгүй  удаа тус тус цуглана.
2.4       Нэг улиралд 30-аас доошгүй кредит цагийн хичээл судлах ба нэг кредтийн үнэлгээ, сургалтын төлбөр өдрийн хэлбэрээр суралцагсдын төлбөрийн 75хувиар бодож тооцно.
2.5       Эчнээгээр суралцагчдын судлах хичээлийн нийт багц цаг (кредит) нь дараах хүснэгтэнд зааснаас доошгүй байх ба  сургалтын хугацаанаас хамааранялгаатай байна . Үүнд:

Сургалтын хугацаа

Багц цаг (кредит)
Боловсролын суурь
Мэргэжлийн суурь
Мэргэ-
шүүлэх
Нийт
4.5 жил
30
40
30
120
2.5 жил

30
30
60
1,5 жил

10
30
40

2.6          Сургалтын төлбөрөө бүрэн төлсөн, эчнээ даалгавар, улирлын шалгалтын тооцоогүй оюутнууд үйлдвэрлэлийн дадлага хийнэ.
2.7          Үйлдвэрлэлийн дадлагын тайлан хамгаалаагүй оюутныг анги дэвшүүлэн суралцуулахгүй.
2.8          Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрөө бүрэн төлсөн, эчнээ даалгавар, өмнөх улирлын шалгалтуудыг амжилттай өгсөн оюутан анги дэвшиж суралцана.
2.9          Эчнээ даалгаврыг хугацаандаа ирүүлээгүй, бие даах ажлын тооцоог бүрэн хийгээгүй оюутанг улирлын шалгалтанд оруулалгүй захирлын шийдвэрээр жилийн чөлөө олгоно.
2.10       Сургалтын төлбөрийн болон шалгалтын өргүй оюутнуудыг анги дэвшүүлэн суралцуулна.
2.11       Хичээлийн кредитийг шууд тооцуулж анги дэвшсэн, жилийн чөлөөнөөс эргэж ирсэн, өөр сургууль, өдрийн ангиас шилжиж орсон, сургалтын төлөвлөгөөний өөрчлөлт зэргээс шалтгаалан хичээлийн зөрүү  гарсан нөхцөлд нэг улиралд 3 хүртэл хичээлийг багшийн удирдлага дор бие даан судалж болно. Үүний тулд хичээлийн жилийн эхэнд бие даан судлах хичээлүүдийг бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албатай тохиролцож, кредитийн төлбөрийг урьдчилан 100 хувь төлсөн байна.
2.12       Эчнээ оюутны мэдлэгийг үнэлэх, дахин, нөхөн шалгалт өгөх, төгсөлтийн шалгалт, ажил хамгаалах, багшийн цагийн гүйцэтгэлийг  тооцох зэрэгт ХААИС-д мөрдөж буй нийтлэг журмыг баримтлана.
2.13       Оюутан шилжин суралцах, жилийн чөлөө авах, сургуулиас чөлөөлөх болон бусад оюутантай холбоотой харилцааг ХААИС-ийн хэмжээнд мөрдөж буй холбогдох дүрэм журмын хүрээнд шийдвэрлэнэ.




ЗАЙН СУРГАЛТЫН ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ VНДЭСЛЭЛ
ХААН КАМПУС хөтөлбөрийн дэд хөтөлбөрүүд болох Нээлттэй их сургууль-Дээд боловсролын экспорт, Олон улсын стандарт – ХААИС-д “Зайн сургалт” дэд хөтөлбөрийг үндэслэн зайн сургалт явуулахад энэхvv журмыг баримтална.
 ХОЁР. ЭЛСЭЛТ
2.1          Сургалтын бодлого зохицуулалтын албанаас бакалавр, магистрын зайн сургалтад оюутан элсvvлэх мэргэжлийн чиглэл, элсүүлэх оюутны хяналтын тоог тогтооно.
2.2          Зайн сургалтанд элсэн суралцахаар хvсэлт гаргагчийг энэ сургалтанд хамрагдахад тавигдах техникийн шаардлагыг (утас, интернет, шуудан гэх мэт) бvрэн хангасан тохиолдолд бvртгэнэ.
2.3          Элссэн оюутныг тухайн мэргэжлийн тэнхимийн удирдлага, багш, холбогдох дүрэм журам, заавар болон бусад ерөнхий мэдээллээр бvрэн хангана.
2.4          Элсэлтийн шаардлага ханган шинээр элсэн орсон оюутныг бүртгэж, сургалтанд ашиглах Веб хуудас болон бусад сургалтын бааз руу нэвтрэх хэрэглэгчийн эрх олгоно.
ГУРАВ. СУРГАЛТ ЯВУУЛАХ
3.1          Сургалтын үйл ажиллагааг Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталсан “Зайн сургалтын нэгдсэн хуанли”, Сургалтын ажлын графикийн дагуу зохион байгуулж явуулна.
3.2          Зайн хэлбэрийн сургалт нь видео сургалт, онлайн сургалт, видео хэлэлцvvлэг гэх мэт хэлбэрvvдээр явагдана.
3.3          Бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албадууд тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл бvрээр оюутны бие даан ба танхимд заавал суралцах хугацаа, сорил, улирлын шалгалтын талаар нэмэлт мэдээлэл өгч сургалтыг зохион байгуулж явуулна.
3.4          Сургалтад оролцох мэргэжлийн тэнхим тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл бvрээр зайн сургалтын vед шаардагдах материалыг (ном, сурах бичиг, CD, гарын авлага, Веб хуудас, хэрэглээний програм хангамж, аудио видео бичлэг гэх мэт) бэлэн болгосон байхаас гадна, е-хичээлийг “Электрон хичээлийг vнэлэх, хvлээн авах комисс”- оор хэлэлцvvлж, сургалт явуулах эрх авсан байна.
ДӨРӨВ. ОЮУТНЫ МЭДЛЭГИЙГ VНЭЛЭХ, ДVГНЭХ
4.1          Зайн сургалтаар суралцаж буй оюутны мэдлэгийг нэг улиралд 3-аас доошгүй удаа сорилоор шалгах ба улирлын эцэст хичээл бүрээр улирлын шалгалт авна.  
4.2          Оюутны мэдлэгийг vнэлэх vнэлгээний оноо (100 оноо) нь 60:40 (сорилууд : улирлын шалгалт) гэсэн харьцаатай байна.
4.3          Сорил нь оюутан бие даан гvйцэтгэх болоод асуудал шийдвэрлэх тvвшинд өгөгдсөн ажил, даалгаврууд, иж бvрэн тестийн гэх мэт хэлбэртэй байх ба гvйцэтгэн илгээх, хvлээлгэн өгөх хугацааг багшийн зvгээс хичээлийн стандартаар дамжуулан хатуу тогтоож өгнө.
4.4          Оюутан нь “Сургалтын нэгдсэн хуанли”-д заасан хугацаанд, бvрэлдэхvvн сургуулийн Сургалтын алба болон тухайн хичээлийг харъяалан зааж буй мэргэжлийн тэнхим дээр заавал өөрийн биеэр хvрэлцэн ирж, улирлын шалгалтад хуваарийн дагуу орно.
ТАВ. БУСАД ЗVЙЛ
5.1          Зайн сургалтын мэргэжлийн анги, хичээл заах багш нарын нэрсийг Сургалт эрхэлсэн проректор хянаж, Ректорын тушаалаар баталгаажуулах ба сургалтын ажлын явц, гvйцэтгэлд бүрэлдэхүүний сургуулийн сургалтын алба, магистр, доктор, мэргэшлийн зэргийн сургуулийн сургалтын алба хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллана.
5.2          Зайн сургалтын төлбөрийн хэмжээ, нэг кредитийн vнэлгээг хичээлийн жил бvр тооцоолж, ХААИС-ийн Удирдах зөвлөлөөр батлуулна.




Хааис-ийн тӨгсӨлтийн шалгалтын журам



Ректорын 20   оны    дүгээр сарын   -ны
өдрийн . . . тоот тушаалын хавсралт
Хааис-ийн  тӨгсӨлтийн шалгалтын журам
Нэг. Ерөнхий зүйл
1.1.        Монгол улсын Боловсрол, соёл,  шинжлэх ухааны сайдын  1997 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 59 тоот тушаалаар баталсан  “Дээд боловсролын төгсөлтийн шалгалтын үлгэрчилсэн журам” мөн 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 480 тоот тушаалаар батлагдсан “Дээд боловсролын диплом олгох журам” болон энэхүү  журмыг   баримтлан  ХААИС-ийн төгсөлтийн шалгалтыг  зохион байгуулна.
1.2.        Энэ журмаар дипломын болон бакалаврын шатны төгсөгчдөд тавих шаардлага,  төгсөлтийн шалгалтын бэлтгэл, комисс, түүний эрх, үүрэг, хариуцлагатай холбогдсон асуудлыг  зохицуулна.
Хоёр. Төгсөгчдөд  тавигдах шаардлага,
 шалгалтын бэлтгэл
2.1.           Бакалаврын шатны суралцагч нь “ХААИС-ийн оюутны мэдлэг, чадварыг        дүгнэх журам”, “ХААИС-ийн бакалаврын сургалтын журам”-ын холбогдох заалтуудыг бүрэн биелүүлж төгсөх оюутны болзол хангасан тохиолдолд мэргэжлийн суурь хичээлийн төгсөлтийн шалгалт өгнө.
2.2.           Журмын 2.1 дүгээр заалтыг хангасан төгсөлтийн шалгалт өгөх оюутны нэрсийг “ХААИС-ийн сургалтын нэгдсэн хуанли”-д заасан хугацаанд Ректорын тушаалаар баталгаажуулна. Тушаалд нэр ороогүй оюутнаас мэргэжлийн суурь хичээлийн төгсөлтийн шалгалт авахыг  хориглоно.
2.3.           Бакалаврын зэрэг горилогч нь мэргэжлийн суурь, мэргэшүүлэх чиглэлээр тус бүр нэг төгсөлтийн шалгалт эсвэл мэргэжлийн суурь шалгалт өгч төгсөлтийн ажил бичиж болно.
2.4.           Төгсөлтийн шалгалтын бүрэлдэхүүнд оруулах хичээлийн нэрс, агуулгыг мэргэжлийн тэнхим хэлэлцэж, сургуулийн захирлын зөвлөлийн хурлаар   баталгаажуулан шалгалт авахаас 2 сарын өмнө оюутанд мэдээлнэ.
2.5.           Мэргэжлийн суурь хичээлийн улсыншалгалтыг 4,6 дугаар улирлын эцэст,  мэргэшүүлэх хичээлийн төгсөлтийн шалгалтыг 8, 10 дугаар улирлын эцэст тус тус авна.
2.6.           Төгсөгч оюутан нь төгсөлтийн ажил бичижболно. Дараах ерөнхий шаардлага тавигдана.
·         Сурлагын голч дүн 3.0-оос доошгүй
·         Судалгаа, шинжилгээний ажилд зохих арга зүй эзэмшиж эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьсан
2.7.           Төгсөлтийн ажил бичих сэдвийн жагсаалтыг тэнхим бүр хичээлийн жилийн  эхэнд гарган ил тод байлгаж оюутнуудад сонгох бололцоо олгоно.
2.8.           Төгсөлтийн ажил бичиж төгсөх оюутанд тавих шаардлага, нөхцлийг тухайн сургууль  өөрийн онцлогтой нийцүүлэн дээр зааснаас илүү тогтоож болно.
2.9.           Оюутны төгсөлтийн ажлын удирдагч багш нь төгсөлтийн ажлыг гүйцэтгэх арга зүй, төлөвлөгөө боловсруулах, туршилтын болон лабораторийн  судалгааны арга барил эзэмшүүлэх, тооцоо болон зураглал үйлдэх, ажлаа  цэгцлэн бичихэд туслах үүрэг хүлээнэ.
2.10.        Төгсөлтийн ажлын сэдэв, удирдагч, гүйцэтгэгчийг 7,9дугаар улиралд багтаан бүрэлдэхүүний сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна.
2.11.        Оюутны төгсөлтийн ажлын урьдчилсан хамгаалалтыг төгсөлтийн шалгалт авахаас 1 сарын өмнө тэнхимд хийлгэж,  шаардлага хангаагүй гэж үзвэл мэргэшүүлэх хичээлийн төгсөлтийн  шалгалтанд оруулна.
2.12.        Мэргэшүүлэх хичээлийн төгсөлтийн шалгалтанд “ХААИС-ийн бакалаврын сургалтын журам”-ын 5.2 дугаар заалтыг бүрэн хангасан төгсөгч оюутан орно.

Гурав.  Төгсөлтийн шалгалтын комисс ,
түүний  үйл ажиллагаа
3.1.            Төгсөлтийн шалгалтын төв ба мэргэжлийн салбар комиссыг сургалтын  бодлого зохицуулалтын алба, бүрэлдэхүүний сургуулиудын саналыг  үндэслэн ХААИС-ийн  ректорын тушаалаар шалгалт эхлэхээс 2 сарын өмнө томилно.
3.2.            Төгсөлтийн  шалгалтын  салбар комисс нь дарга, орлогч  дарга,  нарийн  бичгийн даргыг оролцуулаад  12  хүртэл  хүний  бүрэлдэхүүнтэй  байна.
3.3.            Комиссын гишүүдийн бүрэлдэхүүнд  мэргэжлийн тэргүүлэх  профессор  багш  нар ба хөндлөнгийн хяналт тавих үүрэгтэй 3 хүртэл эрдэм шинжилгээний болон төрийн захиргааны төв байгууллагын удирдах ажилтан, мэргэжилтэн, эрдэмтэдийг  оролцуулсан байна.
3.4.            Салбар комиссын гишүүдийн гуравны хоёроос доошгүй ирцтэй үед төгсөлтийн шалгалт авах, ажил  хамгаалуулахыг  зөвшөөрнө. Салбар комиссын гишүүдийн ирцийг салбар комиссын нарийн бичгийн дарга ирсэн, явсан цагаар нь бүртгэнэ.
3.5.            Төгсөлтийн шалгалт болон хамгаалалтын үйл ажиллагааг салбар комиссын   дарга, түүний эзгүйд орлогч дарга удирдан зохион байгуулна.
3.6.            Төгсөлтийн шалгалт, хамгаалалтын явцад комиссын гишүүн бүр хувийн үнэлгээг оюутан бүрээр гаргаж, ерөнхий үнэлгээг комиссын гишүүдийн дүнгийн дундажаар тооцож, дүнг хаалттай хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
3.7.            Салбар комиссын нарийн бичгийн дарга шалгалтын байр бэлтгэх, шалгалт авах өдөр, цагийг комиссын гишүүдэд тухай бүр мэдээлж байх, төгсөлттэй холбоотой бүх баримт бичгийг зохих журам, стандартын дагуу нямбай хөтлөн цэгцлэх, шалгалтын нууцлалыг хадгалах үүрэгтэй  байх бөгөөд харин шалгуулагч оюутанд үнэлгээ өгөхгүй.
3.8.            Салбар комиссын нарийн бичгийн дарга төгсөх оюутны дипломын хавсралтын төслийг 4, 6, 8, 10 дугаар улирлын шалгалт дууссаны дараа “Сургалтын албаны программ”-аас хэвлэж, сурлагын дэвтэр, дүнгийн хуудастай тулгаж Сургалтын бодлого зохицуулалтын албанд хянуулан “Төгсөлтийн шалгалтанд орох оюутны нэрсийг батлах тухай” ХААИС-ийн ректорын тушаалыг гаргуулна.
3.9.            “Төгсөлтийн шалгалтанд орох оюутны нэрсийг батлах тухай” ХААИС-ийн ректорын тушаалыг гаргуулахад дараахь бичиг баримтыг бүрдүүлж Сургалтын бодлого зохицуулалтын албанд хянуулна. Үүнд:
·         төгсөх оюутнуудын сургуульд элссэн ректорын тушаал
·         шилжиж ирсэн бол шилжилт хөдөлгөөний тушаал
·         сурлагын дэвтэр
·         дүнгийн хавсралт
·         төгсөлтийн шалгалтанд оруулах тухай бүрэлдэхүүний сургуулийн захирлын тушаал
3.10.         Төгсөлтийн шалгалт авах, ажил хамгаалах хуваарийг салбар комиссын нарийн бичгийн дарга боловсруулж, сургуулийн захирал батлана.
3.11.         Салбар комиссын нарийн бичгийн дарга салбар комиссын тогтоол,  дүнгийн хуудсыг загвар, журмын дагуу хөтөлж, тухай бүр гишүүдийн гарын  үсэг зуруулж баталгаажуулна.
3.12.         Салбар комиссын тогтоолыг үндэслэн “Төгсөгчдөд боловсролын зэрэг, мэргэжлийн диплом олгох тухай” тушаалын төслийг Сургалтын бодлого зохицуулалтын албаар хянуулан баталгаажуулж Ректорын тушаал гаргуулна.  Тушаалын хавсралтанд оюутны овог, нэр, хүйс, регистр, дипломын болон бүртгэлийн дугаарыг тусгасан байна.
3.13.         Салбар комиссын нарийн бичгийн дарга шалгалт дууссаны дараа дэлгэрэнгүй болон хураангуйлсан тайлан бичнэ. Дэлгэрэнгүй тайланг архивт, хураангуйлсан тайланг бүрэлдэхүүний сургууль, Сургалтын бодлого  зохицуулалтын албанд хүлээлгэн өгнө.
3.14.         Төгсөлтийн салбар комиссын архивт хадгалах дэлгэрэнгүй тайланд  дараах  материалыг  бүрдүүлж  хавсаргасан  байна. Үүнд:
-          “Салбар комисс томилсон тухай” Ректорын тушаал
-          “Төгсөлтийн шалгалтанд орох оюутны нэрсийг батлах тухай” болон “Төгсөгчдөд боловсролын зэрэг, мэргэжлийн диплом олгох тухай” Ректорын тушаалууд
-          Төгсөгч оюутны  диплом, хавсралтын хуулбар
-          Төгсөлтийн шалгалт авсан тухай тогтоол, дүнгийн  хуудас
-          Шалгалттай холбогдон гарсан зарим протокол
-          Мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг хүлээлгэн өгсөн тухай баримт
-          Оюутны товч анкет
-          Тойрох  хуудас
-          Сурлагын дэвтэр
-          Төгсөлтийн шалгалтын товч тайлан

Дөрөв. Төгсөлтийн   шалгалт авах
4.1.            Төгсөлтийн шалгалтыг аман, бичгийн хэлбэрээр авч болно.
4.2.            Төгсөлтийн шалгалтанд орсон оюутны мэдлэг чадварыг 100 оноогоор үнэлж,  А, В, С, D, F  гэсэн  үсгэн дүнд  шилжүүлэн  гаргана.
4.3.            Салбар комиссын нарийн бичгийн дарга төгсөлтийн шалгалт /ажил/-ын дүнг нэгдсэн тогтоолын хуудас болон оюутны сурлагын дэвтэрт үнэн зөв бичиж тэмдэглэнэ.
4.4.            Мэргэжлийн суурь хичээлийн улсын шалгалтанд F үнэлгээ авсан болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шалгалтанд ороогүй тохиолдолд анги дэвшүүлэн суралцуулахгүй.
4.5.            Төгсөлтийн шалгалтанд F үнэлгээ авсан оюутан тухайн шалгалтыг дараагийн хичээлийн жилийн төгсөлтийн шалгалтын хугацаанд дахин өгөх эрхтэй.
4.6.            Хүндэтгэн үзэх шалтгаанаар төгсөлтийн шалгалтаас хоцорсон оюутан салбар  комиссын шийдвэрээр дараагийн хэсэг, бүлэгтэй хамт нөхөн өгч болно.
4.7.            Төгсөлтийн шалгалтанд орох эрх авсан оюутан хүндэтгэн үзэх шалтгаанаар  шалгалтаа өгч чадахгүйд хүрвэл энэ тухай комисст өргөдөл гаргана. Уг өргөдлийг комисс хэлэлцэж шийдвэр гаргах бөгөөд энэ талаар протокол үйлдэж тайланд хавсаргана. Тэр үеийн комиссын шийдвэрийг үндэслэн дараа  жилийн  шалгалтанд  оруулна. Энэ  эрх  гурван жилийн хугацаанд хүчинтэй байна.
4.8.            Төгсөлтийн ажилд өгөх үнэлгээ нь удирдагч багшийн болон комиссын  үнэлгээнээс тогтоно. Төгсөлтийн ажилд өгөх үнэлгээний дээд оноо нь тэнхим,  удирдагч  багшийнх 30, комиссынх 70 хувь байна. Комиссын зүгээс төгсөлтийн ажлын онол, арга зүйн төвшинг 20, практик ач холбогдолыг 20, бичилт, илтгэх ур  чадварыг 20, асуулт, хариултын байдлыг 10 хүртэл оноогоор тус тус дүгнэж,  тухайн ажилд өгөх үнэлгээний нийт дүнг гаргана.

Тав. Төгсөлтийн  баримт бичиг захиалах, олгох
5.1.            Бүрэлдэхүүний сургуулийн сургалтын алба тухайн жилд төгсөх оюутны дипломын захиалгыг “ХААИС-ийн сургалтын нэгдсэн хуанли”-д заасан хугацаанд Сургалтын бодлого зохицуулалтын албанд өгнө.
5.2.            Сургалтын  хөтөлбөрийн  шаардлагыг  бүрэн  хангаж,  төгсөлтийн  шалгалтаа  амжилттай өгсөн оюутанд төгсөлтийн шалгалтын комиссын шийдвэрийг  үндэслэн мэргэжил, боловсролын зэрэг хүртээж, түүнийг гэрчлэх диплом,  энгэрийн тэмдгийг ректорын тушаалаар  олгоно.
5.3.            Диплом нь Монгол  улсын  БСШУЯ-наас  өгсөн дугаар,  ХААИС-ийн дугаартай байх ба ХААИС-ийн удирдах зөвлөлийн дарга, ХААИС-ийн ректор, төгсөлтийн шалгалтын төв комиссын дарга, бүрэлдэхүүний сургуулийн захирлын гарын  үсэг, тамгаар  баталгаажсан  байна.
5.4.            Батлагдсан мэргэжлийн сургалтын төлөвлөгөөний хичээлийн дарааллыг баримтлан дипломын хавсралтыг монгол хэл, уйгаржин монгол бичиг, англи хэлээр хэвлэнэ. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй хичээлийг дипломын хавсралтанд оруулахгүй.
5.5.            Дипломын хавсралтанд оюутны овог, нэр, регистр, мэргэжлийн нэр, индекс, олгож буй боловсролын зэрэг, суралцах хугацаанд  судалсан  хичээлүүдийн нэр, кредит, сурлагын рейтинг, голч дүнг тусгасан байх  бөгөөд ХААИС-ийн  ректор, бүрэлдэхүүний сургуулийн захирал, сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, нарын гарын үсэг, сургуулийн тэмдгээр  баталгаажсан  байна.
5.6.            “Төгсөгчдөд боловсролын зэрэг, мэргэжлийн диплом олгох тухай” Ректорын тушаалыг танилцуулж, диплом, энгэрийн тэмдэг гардуулах ажлыг  бүрэлдэхүүний сургуулийн захирал удирдан зохион байгуулна.
Зургаа. Хариуцлага
6.1.            Төгсөлтийн шалгалтын дүнтэй холбоотой гомдлыг дүнг танилцуулсны дараа 30 минутын дотор төгсөлтийн шалгалтын комиссын нарийн бичгийн дарга хүлээн авч комисст танилцуулна.
6.2.            Төгсөлтийн шалгалтын дүнтэй холбоотой эцсийн шийдвэрийг төгсөлтийн шалгалтын салбар комисс бүрэн бүрэлдэхүүнээр гаргана.
6.3.            Төгсөгчдийн диплом, хавсралтанд оюутны овог, нэр, регистр, мэргэжлийн нэр, индекс, төгсөлтийн ажлын сэдэв, төгсөлтийн шалгалтын нэр болон хичээлийн дүнг буруу бичсэн салбар комиссын нарийн бичгийн дарга диплом, хавсралтын үнэт цаасны үнийг төлөх буюу төгсөлтийн шалгалтын төв комисст албан ёсны залруулга хийнэ.
6.4.            Төгсөлтийн шалгалтын тайланг “ХААИС-ийн сургалтын нэгдсэн хуанли”-д заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй Салбар комиссын нарийн бичгийн даргад “ХААИС-ийн дотоод журам”-ын дагуу хариуцлага тооцно.
6.5.            Энэхүү журмыг мөрдөж ажиллаагүй салбар комиссын даргад холбогдох хууль, дүрэм, журмын дагуу хариуцлага тооцно.